A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАНАЙМГИЙН ЦАГААНЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 08

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДОХ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйл 25.1, 28 дугаар зүйл 28.1, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 68 дугаар зүйл 68.3 Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт байгаа өмчилж буй малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Малын тоо толгойн албан татварыг тогтоосон хувиар ногдуулж сумын төсөв төвлөрүүлэхийг сумын Татварын байцаагч / Л.Нармандах/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч нарт даалгасугай.

ДАРГА   Ч.БАЯРМАГНАЙ