A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМАГ ТОСОНЦЭНГЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 14

Шумуултай

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАНТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит Хоёрдугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын малын тоо толгойн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварын орлогыг сумын Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах, газар тариалан, усан хангамжийг нэмэгдүүлэх, малын угаалга халдваргүйжүүлэлт хийх зэрэг арга хэмжээнд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Жигмэддорж/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Б.ДАВААХҮҮ