- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

ЗАВХАН АЙМАГ ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 07
Алтан
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.2 дахь заалт, Монгол Улсын Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Суманд нэг малын тоо толгойд, тухайн татварын жилд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Х. БАЛЖИННЯМ

ЗАВХАН АЙМГИЙН ЭРДЭНЭХАЙРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТѲЛѲѲЛѲГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 08
Алтан
Албан татварын хувь хэмжээ тогтоох тухай
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Монгол улсын малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 3ахиргааны Ерѳнхий хуулийн 60 дугаар зуйлийн 60.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нэг малын тоо толгойд, тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Тогтоол болон холбогдох материалыг Хууль Зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлж хянуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Ч.Алтанцэцэг)-т үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын Тѳлѳѳлѳгчдѳд үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Тѳлѳѳлѳгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18 -ны ѳдрийн 07 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Х.БАЛЖИННЯМ
Текст томруулах
A
A
A
