A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 2/07

Тэгш

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 зүйлийн 6.1,6.2,6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15 дахь заалт,Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Тухайн нутаг дэвсгэрт хэрэгжих малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг ард иргэдэд сурталчилан, орлого бүрдүүлэлтийг хуулийн хугацаанд зохион байгуулж, биелэлтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж ажиллахыг Татварын байцаагч /Л.Магвандорж/ -д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санхүү эдийн засгийн бодлогын хороо, ажлын албанд даалгасугай.

ДАРГА В.СУМЪЯА