A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 14

Жавхлан

МАЛЫНТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зуйлийн 18.1.2-ын "д", Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Татварыг хуулийн хугацаанд хурааж орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг Татварын Улсын байцаагч /М.Батсайхан/-д даалгасугай.

3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /М.Шаравсамбуу/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ё.ЦЭНД-АЮУШ

ЗАВХАН АЙМГИЙН АСГАТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 03

Жавхлан

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Монгол улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.3 дахь заалтыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ НЬ:

1.Сумын малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 14 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоосон тогтоолыг холбогдох газарт хүргүүлэн бүртгүүлж, олон нийтэд сурталчлан таниулж, батлагдсан хувь хэмжээний дагуу төсөвт төвлөрүүлэх, тайлагнах ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга /Ц.Ганхуяг/,татварын улсын байцаагч /М.Батсайхан/-д нарт үүрэг болгосугай.

4.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /М.Шаравсамбуу/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ё.ЦЭНД-АЮУШ