- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БӨМБӨГӨР СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ БӨМБӨГӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 2/03
Задгай
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг нэгдүгээр хавсралтаар, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоог утгыг үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Мөнх-Эрдэнэ/-д даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07/01 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, 2021 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн шинэ тогтоолыг дагаж мөрдсүгэй.
ДАРГА Г.МАГНАЙБАЯР

БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 7/05
Задгай
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсэг, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн VI хуралдааны "Баянхонгор аймгийн сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 6/25 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 6/25 дугаар тогтоолоор сумдын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон тул сумын газрын төлбөрийн хувь хэмжээг тогтоосон 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2/03 дугаар тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай
2.Тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Мэндбаяр)-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.МАГНАЙБАЯР
Текст томруулах
A
A
A
