A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ АДААЦАГСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 13

Тавин

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Нэг. Сумын хэмжээнд малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

Хоёр. Батлагдсан татварын орлогыг орон нутгийн төсөвт бүрэн төвлөрүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (Ч.Уранчимэг)-т даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

Дөрөв. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тогтоосугай.

ДАРГА   Г.ЭНХБАЯР