A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 04

Жаргалант

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Малын тоо толгойн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 02 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай

2.Малын тоо толгойн албан татвараас сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сумын Засаг дарга /Г.Бямбасүрэн/, Санхүүгийн албаны дарга /Б.Уранмандал/ нарт, орлогыг хууль тогтоомжид заасны дагуу сумын орлогод төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч /Х.Даваачулуун/-д үүрэг болгосугай.

З.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл баталсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг /иргэд, ААН, байгууллага/-д мэдэгдсүгэй.

4.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д даалгасугай.

5.Малын тоо толгойн албан татварын ногдуулалтын хувь хэмжээг баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг ИТХ-д танилцуулж байхыг ЗДТГ-ын дарга /Г.Нямханд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д үүрэг даалгасугай.

ДАРГА Т.ЭРДЭНЭБАТ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 06

Төмөрбулаг сум

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 07 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын малчин, мал бүхий этгээдийн малын тоо, толгойн хэмжээнд ногдуулах албан татварын хувь хэмжээг 2022 оноос эхлэн шинэчлэн тогтоож, ногдуулалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Малын тоо толгойн албан татвараас сумын төсөвт төвлөрүүлэх орлогыг Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтад заасан арга хэмжээний зардалд хуваарилан санхүүжүүлэхийг сумын Төсвийн ерөнхийлөн захирагч бөгөөд сумын Засаг дарга (Г.Бямбасүрэн), Санхүүгийн албаны дарга (Б.Уранмандал) нарт, орлогыг хууль тогтоомжид заасны дагуу сумын орлогод төвлөрүүлэхийг Татварын улсын байцаагч (Х.Даваачулуун)-д үүрэг болгосугай.

3.Энэхүү шийдвэр нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл баталсан өдрөөс 14 хоногийн хугацаанд зохих байгууллагад нь санал, гомдол гаргахыг (иргэд, ААН, байгууллага)-д мэдэгдсүгэй.

4.Шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад холбогдох хууль, журмаар тогтоосон хугацаанд хүргүүлэн хянуулж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Ц.Бямбадорж)-д даалгасугай.

5.Малын тоо толгойн албан татварын ногдуулалтын хувь хэмжээг шинэчлэн баталсан энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

6.Тогтоолын хэрэгжилт үр дүнг тооцож, биелэлтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж байхыг Засаг даргын Тамгын газрын дарга (Г.Нямханд)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Ц.Бямбадорж/-д үүрэг даалгасугай.

7.Энэхүү тогтоолыг батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ээлжит 02 дугаар хуралдааны "Татварын хувь хэмжээг тогтоох тухай" 04 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсоныг бүртгэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтлэхийг (Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага)-д хүсэлт болгосугай.

ДАРГА Т.ЭРДЭНЭБАТ