A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ БАЯНЗҮРХ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 04

Алтрага

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүрийн тоон утга, 1 м.кв газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хилийн заагийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газрын үнэлгээ, бүсчлэл, төлбөрийн талаар гарсан тогтоол, шийдвэр журмыг олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Засаг дарга (Г.Одсэр), Газрын даамал (Д.Батсайхан) нарт үүрэг болгосугай.

3.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг ХЗДХЯ-нд хүргүүлж, баталгаажуулахыг ИТХ-ын нарийн бичгийн дарга (Х.Адилмаа), Газрын даамал (Д.Батсайхан) нарт даалгасугай.

ДАРГА Л.ДОРЖПҮРЭВ