A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМАГ АЛТАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 2/07

Хөх

МАЛЫН ТОО ТОЛГОЙД НОГДУУЛАХ ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" хэсэг, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалт, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх заалтууд, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Засаг дарга Х.Түмэндэлгэрийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын хэмжээнд хэрэгжүүлэх нэг малын тоо толгойд ногдуулах татварын хувь хэмжээг Тэмээ 0 төгрөг, Адуу 650 төгрөг, үхэр 550 төгрөг, хонь 300 төгрөг, ямаа 550 төгрөг байхаар тогтоосугай.

2. Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос Адуу 15 , үхэр 15, хонь 60, ямаа 60 тоо толгой малд ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож баталсугай.

3. Малын тоо толгойд ногдуулсан татварыг Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг ханган, хурааж орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын чанарыг сайжруулах, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд хуулийн хүрээнд зарцуулах ажлыг зохион байгууллахыг Засаг дарга /Х.Түмэндэлгэр/-д үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дарга /Ж.Булганхүү/-д даалгасугай.

ХУРЛЫН ДАРГА Б.БАТЭРДЭНЭ