- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТАРИАЛАН СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 10
Бадрах
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" , Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.3,6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Малын тоо толгойн албан татварын талаар иргэдэд сурталчилан таниулах ажлыг сайтар зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон сумын Засаг дарга (Х.Эгиймаа) –д үүрэг болгосугай.
3. Малын тоо толгойн албан татварын талаар иргэдэд сурталчилан таниулах ажлыг сайтар зохион байгуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон сумын Засаг дарга (Х.Эгиймаа) –д үүрэг болгосугай.
4. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1 заасан гамшгийн улмаас хорогдсон малын тоо толгойд ногдсон малын татварыг холбогдох материалыг үндэслэн хасалт хийж тооцохыг сумын Засаг дарга (Х.Эгиймаа) –д үүрэг болгосугай.
5." Ковид -19 " цар тахал гарч улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 2020 онд тоологдсон 100 хүртэл толгой малтай, малчин болон мал бүхий иргэдийн 2021 оны татварын хэмжээг 0 төгрөгөөр тогтоосугай.
6.Суманд хэрэгжиж байгаа малжуулах төсөл болон тэгш дүүрэн хөтөлбөрт хамрагдсан малчин өрхийн төслөөр олгогдсон малд ногдуулах албан татварыг дараа жилд нэг удаа 0 төгрөгөөр ногдуулсугай.
7.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ( Г.Төрбат) –д үүрэг болгосугай
8. Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамнд хянуулж Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Г.ДАВААСҮРЭН

ХӨВСГӨЛ АЙМАГ ТАРИАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 05
Бадрах
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫГ ШИНЭЧИЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д " Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,6.3,6.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Малын тоо толгойд ногдуулах албан татварын хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Малын тоо толгойн албан татварын талаар иргэдэд сурталчилан таниулах ажлыг сайтар зохион байгуулж, сумын төсөвт төвлөрүүлэн захиран зарцуулахыг сумын Засаг дарга (Х. Эгиймаа) –д үүрэг болгосугай.
3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1-д заасан гамшгийн улмаас хорогдсон малын тоо толгойд ногдсон малын татварыг холбогдох материалыг үндэслэн хасалт хийж, тооцохыг сумын Засаг дарга (Х.Эгиймаа)–д үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга (Г.Төрбат)-д үүрэг болгосугай.
5.Тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны ээлжит 2 дугаар хуралдааны №10 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, Захиргааны хэм хэмжээ тогтоосон актын бүртгэлд бүртгэгдсэнээр дагаж мөрдсүгэй.
ДАРГА Б.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
