- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- САЙХАНДУЛААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 2/15
Дорноговь аймаг, Сайхандулаан сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.6-д заасныг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Сайхандулаан сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж гүйцэтгэлийг хагас, бүтэн жилээр тайлагнахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай" 04 дүгээр тогтоол, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай" 20 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА М.БАТЦЭНГЭЛ

ДОРНОГОВЬ АЙМАГ САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 2/19
Өлзийт
ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.8, Татварын ерөнхий хуулийн 8 дүгээр зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сайхандулаан сумын хэмжээнд мөрдөгдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэний дараа өдрөөс эхлэн мөрдөн, олон нийтэд сурталчлан таниулж, хог хаягдлын менежментийг сайжруулан,хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавьж, орлогыг хог хаягдал цуглуулах,тээвэрлэх,булшлах үйл ажиллагаанд зарцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Энх-Амгалан)-д даалгасугай
3.Энэхүү тогтоол гарсантайхолбогдуулан2020 оны 12 дугаар сарын 18 ний өдрийн "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай" 2/15 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.
ДАРГА Б.ЭРДЭНЭЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
