A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ ЦАГААН-ҮҮР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 10

Булган

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 18 дугаар зүйлийн 18.1.2 д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хувь, хэмжээг хавсралтаар баталсугай.

2.2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнд үндэслэн Малын тоо толгойн албан татварын орлогоос бүрдүүлэх орлогыг сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дугаар зүйлд заасны дагуу зарцуулах саналаа боловсруулан ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхийг сумын Засаг дарга / А.Батмөнх/-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга С.Үүрийнбаярт үүрэг болгосугай.

ДАРГА Н.МЯГМАРСҮРЭН