- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЦАГААН-ҮҮР СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМАГ ЦАГААН-ҮҮР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 06
Булган
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Тус сумын нутаг дэвсгэрийн төрийн өмчийн газрыг эзэмшүүлж, ашиглуулсны төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх илтгэлцүүрийн тоон утга, 1м2 газрын жилийн төлбөрийн хэмжээг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалын код, газар ашиглалтын зориулалтыг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний бүсийн зургийг сумын хилээр 1 бүстэй байхаар хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Батмөнх/-д, Татварын Улсын байцаагч /Г.Нандинчимэг/, Газрын даамал /Д.Болор-Эрдэнэ/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 18 -ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж бүртгэлийн дугаар олгогдсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н. МЯГМАРСҮРЭН

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГААН-ҮҮР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 05
Булган
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын , 2022 оны ээлжит бус X хуралдааны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ээлжит бус X хуралдаанаар баталсан " Газрын үнэлгээний бүсийн зураг, суурь үнэлгээ, итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаар " Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах санал хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (С.Үүрийнбаяр)-т даалгасугай.
ДАРГА Н.МЯГМАРСҮРЭН
Текст томруулах
A
A
A
