- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БУЛГАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

БУЛГАН АЙМАГ БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ II ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар II/08
Булган сум
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит II хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Булган аймгийн төвийн нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан иргэн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж ашиглаж буй газарт ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг 1 дүгээр хавсралтаар, хил заагийг харуулсан зургийг 2 дугаар хавсралтаар, бүсийн хил заагийг тогтоосон солбилцлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг Засаг дарга П.Нөхөрлөлбаярт даалгасугай.
3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2018 оны 12 сарын 17-ны өдрийн IX/07 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ГАНЗОРИГ

БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар XI/12
Булган сум
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн Хурлын хавсралт бүхий тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Хавсралт бүхий тогтоолууд хүчингүй болсонтой холбогдуулан хууль, эрх зүйн хүрээнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга (П.Нөхөрлөлбаяр)-д даалгасугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага зохион байгуулалтын Хорооны дарга, гишүүдэд хариуцуулсугай.
ДАРГА Б.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
