- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Эрдэнэцагаан сумын "Чоно гол хөгжил" /ОНӨААТҮГ/-ын дулаан түгээх дулааны эрчим хүчний тариф/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5400 дүгээрт бүртгэв.
ЗХХАЭ-ийн 2021 оны 23 дугаарт нийтлэгдсэн.
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар А/18
Баруун-Урт
ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Чоногол хөгжил" орон нутгийн өмчит үйлдвэрийн газар /ОНӨҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2021 оны халаалтын улирал буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Чоногол хөгжил ОНӨҮГ-ийн дарга А.Түвшинбилэгт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12 тоот "үнэ тариф батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн Ш.Мандахнард даалгасугай.
ДАРГА Д.ШИЖИРБААТАР
ГИШҮҮД Ш.МАНДАХНАР
Г.СУГАРАА
Текст томруулах
A
A
A