- Нүүр
- Сайдын тушаал
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-160-т/

2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр |
Улаанбаатар хот |
Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 160 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар баталсан ИНД-101 "Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир-үйл ажиллагаа"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.
2.Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг холбогдох байгууллагуудад сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ц. Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.
дугаар сарын 20 -ны өдрийн
147 тоот тушаалын хавсралт
ИНД-101"Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир-үйл ажиллагаа" дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт
Нэг. ИНД-101-д дор дурдсан агуулгатай зүйл, хэсгийг нэмсүгэй.
1/ ИНД-101-ийн"Е" Бүлэгт 101.267 дугаар зүйл нэмэх:
101.267 Ослын холбоосыг салгах
(а) Аливаа этгээд нь онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд, нислэгийн үед жиропланерийн холбоосыг салгахыг хориглоно.
2/ ИНД-101-ийн 101.3 дугаар зүйлд "Жиропланер" гэсэн тодорхойлолт нэмэх:
"Жиропланер" гэж газраар буюу усан дээгүүр явагч тээврийн хэрэгслээр чирж, хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр босоо тэнхлэгийн дагуу чөлөөтэй эргэх нэг буюу түүнээс дээш роторын агаартай харилцан үйлчлэх хүчинд тулгуурлан, хүн жолоодон нислэг үйлдэх, агаараас хүнд нисдэг төхөөрөмжийг;
Хоёр. ИНД-101-д дараах өөрчлөлтийг оруулсугай.
1/ ИНД-101 "Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир-үйл ажиллагаа" гэснийг ИНД-101"Хүнгүй нисдэг төхөөрөмж болон жиропланер-үйл ажиллагаа" гэж өөрчлөх;
2/ 101.1-ийн (а)-ийн 4/, 101.7-ийн (а), (б), (в), 101.9-ийн (а), 101.11-ийн (а), 101.13-ын (а), 101.15-ын (а), "Е" Бүлгийн нэр, 101.253-ын (а),(б), 101.255-ын (а), 101.257-ийн (а), 101.259-ийн (а), 101.261-ийн (а), 101.263-ын (а), 101.265-ын (а), 101.269-ийн (а)-д тус тус "автожир" гэснийг"жиропланер" гэжөөрчлөх.
Гурав. ИНД-101-ийн 101.3 дугаар зүйлийн "Автожир" гэсэн тодорхойлолтыг хүчингүй болгосугай.
---оОо--
Текст томруулах
A
A
A
