A

A

A

Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫНЗАМ ТЭЭВРИЙН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 148

ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2010-111-т/

Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны "Дүрэм батлах тухай" 111 дүгээр тушаалын 14 дүгээр хавсралтаар баталсан ИНД-183 "Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч"-д оруулах нэмэлтийг хавсралтаар баталсугай.

2. Дүрэмд оруулсан нэмэлтийг холбогдох байгууллагуудад сурталчлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (Ц. Эрдэнэбилэг)-т үүрэг болгосугай.

САЙД Н.ТӨМӨРХҮҮ

Зам, тээврийн сайдын 2015 оны

05 дугаар сарын 20 -ны өдрийн

148 дугаар тушаалын хавсралт

ИНД-183 "Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн шалгагч"-д оруулах нэмэлт

Нэг.ИНД-183-ын В Бүлэгтдор дурдсан агуулгатай183.111 болон183.113 дугаар зүйл, хэсгийгнэмсүгэй.

1/ 183.111. Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер

(а) Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

1/ агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшсэн байх;2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад суралцан амжилттай төгсөж, гэрчилгээжсэн байх;

3/ Монгол, англи хэл дээр уншиж, бичиж, ярьж, ойлгох чадвартай байх.

(б)Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчер нь дараах эрхийг эдэлнэ:

1/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;2/ агаарын хөлгийн диспатчерийн мэргэжлийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагч этгээдээс мэргэжлийн онолын шалгалтыг бичгээр, мөн дадлагын болон ур чадварын шалгалт авах;3/ агаарын хөлгийн диспатчераар бэлтгэгдэж байгаа этгээдэд ажлын байранд нь зааварчилгаа өгөх, хяналт тавих;4/ агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх эзэмших этгээдийн мэргэшил, мэдлэгт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

2/ 183.113. Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч

(а) Нисэхийн англи хэлний ур чадварыг шалгах итгэмжлэгдсэн шалгагч нь энэ дүрмийн 183.51-ийн (в)-д заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

1/ англи хэлний заах арга зүйн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй байх;

2/ нисэхийн англи хэлний заах арга зүйн сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээжсэн байх;

3/ Олон улсын нислэгийн радио холбооны талаарх онолын мэдлэг, туршлагатай байх (нислэгийн удирдагч, нисгэгч, эсхүл дадлагажуурын нисгэгч);

4/ ESL чиглэлээр багшилсан туршлагатай байх;

5/ харилцан ярилцах аргачлалаар нисэхийн англи хэлний тестийн материал боловсруулах болон нисэхийн англи хэлний шалгагчийн сургалтад амжилттай хамрагдаж, гэрчилгээжсэн байх;

6/ нисэхийн англи хэлний тест боловсруулж, шалгалт авч байсан туршлагатай байх.

(б) Англи хэлний ур чадварын итгэмжлэгдсэн шалгагч нь дараах эрхийг эдэлнэ:

1/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварын шалгалт авах;

2/ олон улсын нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нислэгийн удирдагч болон олон улсын нислэгт радио холбоо ашиглан нислэг үйлдэх нисгэгчээс нисэхийн англи хэлний ур чадварт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

3/ ИНД-183-ын 183.55 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай (д) болон (е) хэсэг нэмэх:

183.55. Томилолтын хугацаа

(д) Агаарын хөлгийн итгэмжлэгдсэн шалгагч диспатчерийн томилолтын хугацаа энэ зүйлийн (ж)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болохоос бусад тохиолдолд, томилогдсон өдрөөс хойш 3 жил байна.

(е) Нисэхийн англи хэлний ур чадварын итгэмжлэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (ж)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд, томилогдсон өдрөөс хойш 1 жил байна.

---оОо-----