A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 5403 дугаарт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2021 оны 23 дугаарт нийтлэгдсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Банзрагч/-нд үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.АРИУНЗАЯА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 35 дугаар зүйлийн 35.9.8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн батлах тухай" Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.БУЛГАНТУЯА