- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар А/492
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.16, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.12 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1."Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журам"-ыг 1 дүгээр, "Хог хаягдлын олон нийтийн байцаагчтай байгуулах гэрээ, ажлын байрны тодорхойлолтын загвар'-ыг 2 дугаар, "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн зөрчил тэмдэглэх хуудасны маягт"-ыг 3 дугаар, "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын төлөвлөгөө болон тайлангийн загвар"-ыг 4 дүгээр, "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн үнэмлэхийн загвар"-ыг 5 дугаар, "Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажлын үнэлгээний маягт"-ыг 6 дугаар хавсралтаар баталсугай.
2. Журмын хэм хэмжээний актыг бүртгүүлэх, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бѳгѳѳд Захирагчийн ажлын албаны дарга (Т.Гантөмөр)-д, журмын хэрэгжилтийг хангаж, хог хаягдлын олон нийтийн байцаагчийг томилон, чиглүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
З. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2014 оны А/710 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЬЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A
