- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖИНСТ СУМЫН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар а/53
Бодь
ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.
2.Цагийн хуваарийг чанд мөрдөж ажиллахыг худалдаа, үйлчилгээний газруудад, ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч /М.Цэнд-Аюуш/, Бодь 5-р багийн Засаг дарга
/Б.Амармаа/ нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ захирамжийг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөж ажилласугай.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Н.Сумъяа/-д даалгасугай.
ДАРГА Р.БАТЖАРГАЛ

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар А/75
Бодь
ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2/1137 албан тоотын дагуу сумын Засаг даргын 2021 оны А/53 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Н.Сумьяа)-д даалгасугай.
ДАРГА Р.БАТЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
