A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ ОРХОНТУУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 20

Баянцогт

МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.1, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоож, хавсралтаар баталсугай.

2.Тогтоосон хэмжээгээр хуульд заасан хугацаанд орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг сумын Засаг дарга /П.Батбаатар/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот "Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Л.НЯМДОРЖ