- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨЛГИЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

УВС АЙМАГ ӨЛГИЙСУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 3/03
Хар ус
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн д, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6, 2 дахь заалтыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 3-р хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1.Сумын мал бүхий иргэдээс авах татварын хувь хэмжээг дор дурьдсанаар тогтоосугай.
Үүнд:
Тэмээний толгой тутамд 200, адууны толгой тутамд 200, үхрийн толгой тутамд 200, хонины толгой тутамд 100, ямааны толгой тутамд 100 төгрөг байхаар тус тус ноогдуулсугай.
2.Тогтоосон татварыг хагас бүтэн жилээр төвлөрүүлж ажиллахыг сумын Татварын улсын байцаагч /Ц.Золзаяа/-д даалгасугай.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.
ДАРГА Ө.БАНЗРАГЧ
Текст томруулах
A
A
A
