A

A

A

Бүлэг: 1979

2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 79

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.2.Батлагдсан тарифыг2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэнмөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай./Зөвлөлийн 2021 оны 90 дүгээр тогтоолоор мөрдөж эхлэх хугацааг хойшлуулсан./

3.Тариф шинэчлэн батлагдсантай холбогдуулан борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ /цаашид "БОШ" гэх/-г хянуулж батлуулахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт даалгасугай.

4.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар хавсралт, 2020 оны 108 дугаар тогтоолыг тус тус дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Ж.Гэрэлчулуун/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 96

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний хүн амын тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хоёрдугаар, зөөврийн ус хангамж, бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээний тарифыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 79 дүгээр тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ Ц.БАТЗАЯА Т.УЛАМБАЯР Х.ПҮРЭВСҮРЭН

Хэвлэх