- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Цахим тоглоомын газрын ажиллах журам"

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 322
Өндөрхаан
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлий н 29.1.6-ийн "ж","л", 29.2 дахь заалтуудыг үндэслэн
ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг . "Цахим тоглоомын газрын ажиллах журам "-ыг хавсралтаар баталсугай.
Хоёр. Журмыг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт даалгасугай.
Гурав. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газарт даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ч. ЭРДЭНЭБААТАР

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар А/289
Хэрлэн сум
ЗАХИРАМЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь
1.Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Цахим тоглоомын газрын ажиллах журмын А/322 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай. 2.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга (Б.Дарханбаатарт)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц.ЧОГСОМЖАВ
Текст томруулах
A
A
A
