- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаал хүчингүйд тооцох тухай /ХЗС-ын 2015 оны А/41 дүгээр тушаалыг

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар А/194
Улаанбаатар хот
Тушаал хүчингүйд тооцох тухай
Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Хуулиар эрх олгосон заалт нь хүчингүй болсон тул Хууль зүйн сайдын "Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам батлах тухай" 2015 оны А/41 дүгээр тушаалыг хүчингүйд тооцсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д даалгасугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
