- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ- Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 212
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:
1."Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралтаар баталсугай.
2.Олон нийтийн хяналтын зөвлөлийн дүрмийн Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэх, тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг Ажлын алба /Ц.Амартөгс/-д үүрэг болгосугай.
3.Энэ дүрэмд заасны дагуу Олон нийтийн хяналтын зөвлөлийг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сургалт судалгаа, мэдээллийн нэгдсэн сангийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.
ДАРГА Б.БААТАРЗОРИГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх