A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журам"
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2021 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар А/317

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.12 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журамд заасны дагуу хандив, тусламжийг хүлээн авах ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт, журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт тус тус даалгасугай.

3.Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтэс /Т.Түмэнжаргал/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Г.Энхжаргал/-т тус тус даалгасугай.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/264 дүгээр "Журам батлах тухай" тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД   Л.ЭНХ-АМГАЛАН