- Нүүр
- Сайдын тушаал
- Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай /Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 124
Улаанбаатар хот
Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендерийн жишиг баримт бичиг"-ийг 2 дугаар хавсралтаар, "Харьцуулалтын аргаар зөвлөхөөс бусад үйлчилгээ авах тендерийн жишиг баримт бичиг"-ийг 3 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2009 оны 158 дугаар тушаалаар баталсан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай", 2013 оны 125 дугаар тушаалаар баталсан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай", 2019 оны 127 дугаар тушаалаар баталсан "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2019 оны 128 дугаар тушаалаар баталсан "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэ тушаалыг захиалагч байгууллагын 2022 оноос эхлэн төсвийн дагуу худалдан авах ажиллагаа зохион байгуулахад дагаж мөрдсүгэй.
3. Батлагдсан тендерийн жишиг баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Наранцогт/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/261
Улаанбаатар хот
Тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг шинэчлэн батлах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.14, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг нэгдүгээр, "Харьцуулалтын аргаар ажил гүйцэтгүүлэх тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг хоёрдугаар, "Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг"-ийг гуравдугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай" Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
