- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түүх соёлын дурсгалт зүйлийг худалдах, солилцох журам/
СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ
1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 246
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль"-ийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Түүх соёлын дурсгалт зүйлийг худалдах, солилцох журам"-ыг хавсралт нэгдүгээрээр баталсугай.
2.Уг журмыг 1994 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдсүгэй.
САЙД Н.ЭНХБАЯР
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/194
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 35 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Соёлын сайдын 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 246 дугаар тушаал, "Журам батлах тухай" Соёлын сайдын 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/198 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A