A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5303 дугаарт бүртгэв.

ЗХХАЭ-ийн 2021 оны 19 дүгээрт нийтлэгдсэн.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 33

Улаанбаатар хот

"СҮЛЖЭЭ ХООРОНД ХАРИЛЦАН ХОЛБОЛТ ХИЙХ, СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОХ ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ОРЛОГО ХУВААРИЛАХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Сүлжээ хооронд харилцан холболт хийх, сүлжээнд холбогдох гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус Хорооны 2020 оны 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ДАРГА Т.НАРАНМАНДАХ