A

A

A

  • Нүүр
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам
Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр

Дугаар А/143,А/103

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.23 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга /цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга /цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир/, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга /Д.Сэрээдорж/ нарт тус тус даалгасугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

Ж.БОЛД

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА

Г.ЧИНЗОРИГ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/120, А/144

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1 дэх хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтарсан Журам батлах тухай 2021 оны А/143, А/103 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга /цагдаагийн хурандаа И.Батчулуун/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга /Т.Ууганбат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа Л.Нямдаваа/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Г.ЧИНЗОРИГ