- Нүүр
- Цөмийн энергийн комисс
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны/
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ
2015 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 13
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 2 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ НЬ:
1."Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул судалгааны цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмал ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.
3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, КОМИССЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ
Текст томруулах
A
A
A
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4501 дүгээрт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Дугаар 158 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Хуулийн хэлтэс /Л.Нямдорж/-т даалгасугай.
3.Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 53 дугаар тушаал, Эрчим хүчний сайдын 2017 оны 40 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох газрын дарга нарт даалгасугай.
САЙД Ц.ДАВААСҮРЭН