- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дулааны цахилгаан станцын гадны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 227
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн дулааны цахилгаан станцын гадны хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Эрдэнэт үйлдвэр" ХХК /Х.Бадамсүрэн/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3922 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A