- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Төв аймгийн Зуунмод сумын төсөвт болон үйлдвэр/, /ЭХЗХ-ны 2021 оны 457 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд
2018 оны 7 сарын 23-ны өдрийн 3963 дугаарт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 263
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг үндэслэн,"Төв Чандмань-ДЭХГ" ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Зуунмод сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 29,875.00 төг/ГДж-аар баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Төв Чандмань-ДЭХГ "ОНӨААТҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Текст томруулах
A
A
A