- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Төв аймгийн Зуунмод сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Төвчандмань ДЭХГ" ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Зуунмод сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Төвчандмань ДЭХГ" ОНӨААТҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2017 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн 189 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3920 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A