A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн 2 дугаар хавсралтын 12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Осорын Сэрдарын нэрэмжит, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийг хошууч генерал Чимэдцэрэнгийн Самбуугийн нэрэмжит болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР