A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2, 19.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.4.п дэх дэд заалтад өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын хууль зүй, дотоод хэрэг, хууль сахиулах салбар "ё" хэсгийн 40 дүгээр заалтын "арга хэмжээг хэрэглэх журам" гэснийг хассугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ