A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 20.3.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "ТОКИО-2020" зуны XVI паралимпийн наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн тамирчин Энхбаярын Содномпэлжээ, дасгалжуулагч Дашийн Баттулга нарыг 1 дүгээр хавсралтад заасан мөнгөн шагналаар шагнасугай.

2. Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн тамирчин Батбаатарын Энхзул, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Мөнхгэрэл, дасгалжуулагч Паламын Чулуунбаатар, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарыг 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналаар шагнасугай.

3. Мөнгөн шагналд шаардагдах нийт 188,100,000.0 (нэг зуун наян найман сая нэг зуун мянган) төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ