- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 284
Улаанбаатар хот
ХАЛТМААГИЙН БАТТУЛГЫН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Халтмаагийн Баттулгад 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн насан туршид нь олгох Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.
2. Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссан өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгаж, орон тооны жолооч бүхий суудлын автомашин болон холбооны үйлчилгээгээр хангахтай холбогдон гарах зардлыг улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн тусгай хамгаалалтын газар (Л.Алтангэрэл) нарт даалгасугай.
3. Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш 3 жилийн хугацаанд Төрийн ордонд ажиллах тохиолдолд ажлын өрөө гарган өгч байх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
