A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 483 дугаар тогтоолын 2 дахь заалтын "2021" гэснийг "2022" гэж, мөн тогтоолын хавсралтаар баталсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журам"-ын 7.4 дэх заалтыг "7.4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь энэ журмын 7.2-т заасны дагуу хүлээн авсан "Баталгаажилтын хуудас"-ыг тамга, тэмдгээр баталгаажуулж, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид олгоно." гэж, 4.1 дэх заалтын "2020 оны 12 дугаар сарын 31-ний" гэснийг "2021 оны 12 дугаар сарын 31-ний" гэж, 9.4 дэх заалтын "2021" гэснийг "2022" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА