- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Дипломат харилцаа тогтоосны 50 жил ой)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 279
Улаанбаатар хот
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2022 онд тэмдэглэсүгэй.
2. Ойн хүрээнд 2022 оныг "Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил" болгон зарласугай.
3. Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
