A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Дугаар 282

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан "Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор" шинэ байранд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг 2021 оны 12 дугаар сард багтаан ээлж дараатайгаар шилжүүлэн байршуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасугай.2. "Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор" барилгын дутуу ажлын санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал боловсруулж 2021 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт үүрэг болгосугай.

3. Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудыг шилжүүлэн байршуулах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ