A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2025 оны 126 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Батлагдсан журмын хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Архивын ерөнхий газар (С.Энхбаатар)-т тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Заавар шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР