A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

2.1. Төрийн захиргааны удирдлагын газар (Хуулийн хэлтэс; Гадаад харилцааны хэлтэстэй);

2.2. Бодлого төлөвлөлтийн газар (Стратеги удирдлагын хэлтэс; Судалгаа, төлөвлөлтийн хэлтэстэй);

2.3. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар (Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтэс; Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтэс; Уламжлалт анагаах ухааны хэлтэстэй);

2.4. Нийтийн эрүүл мэндийн газар (Халдварт өвчний хэлтэс; Халдварт бус өвчний хэлтэс; Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтэстэй);

2.5. Санхүү, эдийн засгийн газар (Хөрөнгө оруулалтын хэлтэс; Санхүү, даатгалын хэлтэстэй);

2.6. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар.

2.7.Салбарын хяналтын газар.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор нэмсэн)

3. Эрүүл мэндийн яамны орон тооны хязгаарыг 114 байхаар тогтоосугай

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 469 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 478

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ, ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийг доор дурдсанаар баталсугай:

2.1.Бодлого, төлөвлөлтийн газар (Цахим эрүүл мэнд, мэдээллийн удирдлагын хэлтэстэй);

2.2.Нийгмийн эрүүл мэндийн газар (Халдварт өвчний сэргийлэлт, хяналтын хэлтэс, Халдварт бус өвчний сэргийлэлт, хяналтын хэлтэстэй);

2.3.Эмнэлгийн тусламжийн газар;

2.4.Төрийн захиргааны удирдлагын газар (Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Хуулийн хэлтэстэй);

2.5.Санхүү, эдийн засгийн газар (Санхүү, даатгалын хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй);

2.6.Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар;

2.7.Салбарын хяналтын газар;

2.8.Уламжлалт анагаах ухааны хэлтэс.

3.Эрүүл мэндийн яамны орон тооны хязгаарыг 114 байхаар тогтоосугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 231 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДС.ЧИНЗОРИГ