- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 240
Улаанбаатар хот
ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧДАД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 20.3.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "ТОКИО-2020" зуны XXXII олимпын наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаей, хүрэл медаль хүртсэн тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг хавсралтад заасан мөнгөн шагналаар шагнасугай.
2. Мөнгөн шагналд шаардагдах 225,000,000.0 (хоёр зуун хорин таван сая) төгрөгийг Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Биеийн тамир, спортын улсын хороо (Ц.Шаравжамц)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
