A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 234

Улаанбаатар хот

ХӨШИГИЙН ХӨНДИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ЗАХИРГАА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.7.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулсугай.

2. Захиргааны дүрэм, бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааны нийт зардлыг 2021 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан хэрэгжүүлж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэнд даалгасугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд байрлуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагааг эрхлэх асуудлынхаа хүрээний бодлого, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хөгжлийн төлөвлөгөөтэй харилцан уялдуулж, хяналт тавьж хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нарт үүрэг болгосугай.

(Энэ заалтад Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор нэмэлт орсон. Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгосугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2025 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР