A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 238

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "2021 онд түүхэн тэгш ой тохиох түүхэн үйл явдал болон зарим салбар, байгууллага"-ын жагсаалтад дор дурдсан агуулгатай 14, 15 дахь заалт тус тус нэмсүгэй.

14.

Монгол Улсад хоршооллын салбар үүсэж хөгжсөний

100 жил

15.

Мэдээллийн МОНЦАМЭ агентлаг үүсэж хөгжсөний

100 жил

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН