- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 244
Улаанбаатар хот
ГАЗАР АШИГЛУУЛАХ ТУХАЙ
Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ерөнхий консулын газар байрлах зориулалтаар 19983.89 м.кв газар ашиглуулах гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т даалгасугай.
2. Энэ тогтоолын 1-д заасан газар ашиглуулах гэрээ байгуулахдаа газрын төлбөрийг тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлан гэрээнд заасан хугацаагаар тооцож нэг удаа төлүүлэх талаар харилцан тохиролцохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай.
3. Энэ тогтоолын болон газар ашиглах гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A
