A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ (цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 247

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.2, 4.1.3, 4.1.4 дэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 31 дүгээр хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хорооны ажиллах журмыг баталж мөрдүүлэхийг Үндэсний хороо (Л.Оюун-Эрдэнэ)-нд, зайлшгүй шаардлагатай асуудлаар Ажлын дэд хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид тус тус даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 262

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн бүтээмжийн үндэсний хорооны бүрэлдэхүүн"-ийг "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 31 дүгээр хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хорооны ажиллах журмыг баталж мөрдүүлэх, зайлшгүй шаардлагатай асуудлаар Ажлын дэд хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулж ажиллуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаЦ.НЯМДОРЖ